Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Түрээсийн орлогоор баталгаажсан 34.3 тэрбумын үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв

Түрээсийн орлогоор баталгаажсан 34.3 тэрбумын үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-10-07 01:06:20

“Нийслэлийн орон сууцны корпораци” (НОСК) ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг ТУЗ” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 34.3 тэрбум төгрөгийн баталгаат үнэт цаасыг бүртгэх талаар СЗХ-ны ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. 



Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн зах зээлд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болох аж. Мөн "COVID-19"-ийн цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдыг орон сууцжуулахтай холбоотой УИХ, Засгийн газрын бодлого хэрэгжинэ гэж үзэж буй аж. 





Мөн дээрх үйл явдал нь цаашид түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагууд ирээдүйн мөнгөн урсалын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд гаргаж шаардлагатай санхүүжилтийг татах боломж, нөхцөл бий болох юм гэж СЗХ-ны мэдээнд дурджээ. 



Хуралдаанаар мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2 компанид, “Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлийн журам”-ын хүрээнд долоон иргэн, хоёр хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.



Харин гурван ААН-ийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо. Мөн хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежентийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр түдгэлзүүлэв.  

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-10-07 01:06:20

Сэтгэгдэл бичих