Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа.


Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авахтай холбоотой процессын явцад завсрын шийдвэр гаргах журмыг тогтоосон байх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

Сэтгэгдэл бичих