УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

Найм дахь парламентын намрын анхны чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ. 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн заасан.


Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.


Намрын чуулганаар: 

  • Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл,
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих