“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ сард 1.3 сая тонн нүүрс борлуулжээ

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ сард 1.3 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх сараас гурав дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь 2020 оны нийт борлуулалтын 30 хувийг эзэлсэн өндөр үзүүлэлт юмТүүнчлэн, гуравдугаар улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсны 61 хувь буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39 хувь буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулаад байна. 



"COVID-19" цар тахлын дэгдэлтээс үүдсэн хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар сард нүүрс борлуулалтын хэмжээ огцом багассан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр дүн, нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дүгээр сард олжээ.



“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон есдүгээр сарын 24-ний  07:00 цагаас 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгслийн 1310 тэвшинд 91 мянга 328.55 тонн нүүрс ачиж гаргасан нь энэ оны өдрийн ачилтын дээд үзүүлэлт гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК мэдээлэв.

Сэтгэгдэл бичих