Л.Мөнхтүшиг: Энэ сарын 28-нд Алматы хот руу тусгай үүргийн онгоц нисэхээр болсон

УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Нэгдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 81 улсаас  22,191 Монгол Улсын иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Эдгээрийн 15,685 иргэн нь агаарын замаар, 6496 нь авто замаар иржээ. 


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа Унгар улсын их дээд сургуулийн 120 гаруй монгол оюутнуудыг нислэгээр хүргэж өгөх асуудлыг өнөөдрийн Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр шийдлээ. 


Энэхүү  нислэг нь Монгол Улс болон Унгар улс хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэг үйлдэгдсэн гэдгээрээ онцлогтой. Тусгаарлах байрны нөөцийг харгалзан үзэж есдүгээр сард нислэг нэмэх эсэх асуудлыг шийднэ гэдгийг өмнө хэлж байсан. Тэгвэл есдүгээр сарын 28-ны өдөр Казахстан улсын Алматы хот руу "Хүннү Эйр" компанийн тусгай үүргийн онгоц нисэхээр болсон.


Мөн монголд үйл ажиллагаа явуулдаг ААН болон байнга оршин суух зөвшөөрөлтэй  иргэд удаа дараа хүсэлтээ тавьсаар байгаа. Наймдугаар сард нэг нислэгээр гадаадын иргэдийг авч ирж байсан. Түүнчлэн энэ сарын 29-ний өдөр байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр авч ирэх шийдвэр гарсан.Эдгээр иргэдийг Рамада, Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах ажлын бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.  



Сэтгэгдэл бичих