Завхан аймагт 20 тонн өвс ачиж явсан ачааны автомашин шатжээ

Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 22-23-нд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.



  • Завхан аймгийн Идэр суманд “Загастайн гол” гэдэгт газар 20 тонн өвс ачиж явсан “Фотон” загварын ачааны автомашин шатсан байна. Тодруулбал, өчигдөр /2020.09.22/ орой 17:45 цагийн орчимд  Увс аймгаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын автомашин шатжээ. Гал унтраах багийнхан цагдаагийн байгууллагатай хамтран  шатаж буй машиныг  гурван цаг ажиллаж унтраасан байна.
  • Ховд аймгийн Жаргалант сумын нутаг “Тулга”-ын 45 айлын 5 давхар орон сууцны зоорийн давхарт Хураалттай байсан эд зүйл шатсан байна. Галын дуудлага өчигдөр орой 23:53 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирж, цаг алдалгүй унтраасан байна.
  • Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Сөүл”-ийн гудамжинд Ю-Микс ХХК-ийн байрын агааржуулалтын хуванцар хоолой өнөө өглөө шатсан байна. Галын дуудлага өглөөний 05.26 цагт Онцгой байдлын газарт ирж, алба хаагчид цаг алдалгүй унтраажээ.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

iLfvTjlBIU - 5.188.211.222020-10-18 22:38:03

UQURK4 http://pills2sale.com/ levitra nizagara