Дуучин Б.Баярцэцэг, С.Наран нарын хамтарсан “TOGETHER” тоглолт болно

Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар “TOGETHER” амьд хөгжмийн тоглолтоо толилуулахаар болжээ. Тэд нийслэлийн залууст тоглолтоо хүргэсний дараа орон нутгийн үзэгч, сонсогчдынхоо хүсэлтийн дагуу бүх аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Энэ нь тус тоглолтыг хүмүүс ямар удаан хүлээж, уран бүтээлчидтэй уулзахыг хүссэнийг илтгэж буй аж.


Мөн хоёр уран бүтээлчийн амьдрал, хөг аялгуугаар сэдэвлэсэн шоу нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцээр хүргэхээр “Боловсрол ТВ”-ийн хамт олон ажиллаж байна. Үзэгч олонд сонирхолтой, цуврал контентоор бэлэг барих нь SURPRISE болох нь дамжиггүй. Тоглолт есдүгээр сарын 24,25-нд 19:00 цагаас “White rock center”-т болох юм. 


Сэтгэгдэл бичих