Олон улсын дохионы хэлний өдөр тохиож байна

Есдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр Олон улсын дохионы хэлний өдрийг (International Day of Sign Languages) тэмдэглэдэг юм.

 

Эх хэл гэдэг бол аливаа улс үндэстний оршин тогтнох, үндэсний онцлогоо харуулах нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хувь хүний боловсрол олж авах, нийгэмд өөрийн байр суурийг бий болгоход чухал үүрэгтэй байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд дохионы хэл нь тэдний эх хэл юм. 


Шинжлэх ухаанд дохионы хэл гэдгийг дактилология (dactylology or fingerspelling) буюу (Signed language) гэсэн хоёр том бүрэлдэхүүн хэсэгт хувааж, хараагаар хүлээн авах хэлний (visual language) нэг томоохон салбар болгон судалсаар ирсэн байна. Хүний гар, хуруу нь дохиог илэрхийлэх гол хэрэгсэл болж өгдөг. 


Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооноос дохионы хэлийг сонсголын бэрхшээлтэй иргэдийн нэгдүгээр хэл хэмээн тунхагласнаар, улс орон бүр өөрийн гэсэн дохионы хэл бий болгон хөгжүүлж иржээ. Хэдийгээр монгол дохионы хэл нь монгол хэл шиг олон зуун жилийн төгс хөгжил, баялаг өв сангүй ч тэртээ 40 гаруй жилийн өмнө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгох тусгай сургууль байгуулагдсан тэр цагаас монгол дохионы хэл бүрэлдэн бий болох үндэс суурь нь тавигдсан юм. Өдгөө сонсголын бэрхшээлтэй иргэдийн харилцааны гол хэрэглүүр болж дохионы сан, хэл зүй, өгүүлбэр зүйн тогтсон дүрэмтэй, бие даасан нэг хэл болон бүрэлдэж чадсан юм.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

SmySLuIJkUxmyWurC - 5.188.211.222020-10-19 03:40:55

UAgnvD http://pills2sale.com/ levitra nizagara