ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 313 боллоо

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндлээ. Энэ нь өвчлөл өнгөрсөн өдрөөс 40 мянга, нас баралт 1000-аар буурсан үзүүлэлт бөгөөд 248 мянга гаруй хүн эдгэрчээ. 


Манай улсын хувьд өчигдөр шинжилгээ хийлгэсэн иргэдээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна. Монголд коронавирусийн халдварын 313 тохиолдол батлагдсанаас 302 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 




Сэтгэгдэл бичих