Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Европын сэргээн босголт хөгжлийн банкны  төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийн талаар тоймлон ярилцсан ба сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийгнэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.


Европын сэргээн босголт хөгжлийн банкны  төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэж буйд таатай хандаж байгаагаа илэрхийлэв. Ууулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлэх цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээнд хүндрэл учирч байгааг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэрэглээг эх үүсвэртэй холбох  шугам сүлжээг өртгөтгөх, шинээр барьж байгуулах ажил чухал шаардлагатай байгаа ба энэ хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь Чойр - Сайншандын цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын ажил юм. Энэхүү ажлын гүйцэтгэлийг хурдавчлах үүрэг даалгавар өгсөн гэв. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хэрэгжиж байгаа төслийн явцад шийдвэрлэх шаардлагатай асуудлууд болон худалдан авах ажиллагааны талаар албан захидал илгээхээр тогтлоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих