Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан “Ажлын хэсэг” орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд “Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа юм.



Сургалт онол, дадлага гэсэн хоёр чиглэлээр танхимаар болон цахимаар явагдаж, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын гишүүд болон шуурхай арга хэмжээ авах хариу арга хэмжээний багийн гишүүдийг томилгоожуулан дадлагажуулна.



Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 21-28-ны өдрүүдэд Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажиллах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих