Дэлхийн нисэхийн түүхэнд анх удаа вёртолёт дуунаас хурдан сөнөөгч онгоцыг устгасан нь



Ми-24 - ямар ч хэтрүүлэггүйгээр Оросын нисэх хүчний домог юм. Үйлчилгээ, захиалга, нислэгийн гайхалтай шинж чанарууд - энэ бүхэн Ми-24-ийг зөгий шиг, дэлхийн дайны бүсэд 40 гаруй жилийн турш ашиглах боломжийг олгосон аж. Ми-24 дайрагч вертолёт түүхэнд үнэхээр гайхалтай агаарын тулалдаануудад оролцсон байдаг..

Ми-24 нь дайсны хүч, техник хэрэгслийг устгах галын дэмжлэг өгөх десант хаях зориулалттай, Сөнөөгч онгоцыг буудсан тохиолдлын талаар хүмүүс цухас ярилцдаг байна. Эхний тохиолдол 1982 онд Ливан улсын Бека хөндийд болсон агаад цэргийн түүхчдийн маргааныг дагуулсаар ирлээ. Сирийн агаарын цэргийн Ми-24В нисдэг тэрэгний нисгэгч Израилийн хуягт тээврийн хэрэгслийн байрлалд ердийн цэргийн нисэхийн горимын дагуу байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд израильчуудыг цөөн хэдэн сөнөөгч "Фантом" -ын тусламж дуудахад хүргэжээ. "Агаар-агаар" пуужин ашиглах талбайд байсан бөгөөд, Ми-24В нь огцом эргэлт хийж,Бека хөндийд Израилийн онгоцуудыг барьж, буудаж байжээ... Ми-24В "Фантомууд" -ыг даван гарсан ер бусын агаарын ялалт нь нисдэг тэрэг сөнөөгчийг цохих чадвартай нь нотлогдож дэлхийн нисэхийн түүхэн дэх анхны нисдэг тэрэг сөнөөгч онгоцны хоорондох агаарын тулалдаан байв.

Израилийн нисэх хүчний F-4 Фантомыг ялсан Ми-24В нисэх болон вертолётын түүхэнд, одоохондоо олон баримтууд тодорхой олдоогүй байна. Ялангуяа олон цэргийн түүхчид, нисэхийн мэргэжилтнүүд "Матар" -ийг F-4 Phantom биш, хамгийн сүүлийн үеийн F-15 сөнөөгчийг устгасан гэж үзэцгээжээ. Гэсэн хэдий ч Израилийн нисэх хүчний сөнөөгч онгоцыг Ми-24В-ээс агаарт устгасан баримт бий юм..
Хоёрдахь тохиолдол нь цэргийн нисэхийн орчин үеийн түүхэнд аль ч улс оронд давтагдаагүй. 1984 онд Иран-Иракын дайны үеэр Иракийн Ми-24Д вертолёт Иранийн агаарын хүчний F-4 "Phantom" -д ижил цохилт өгч устгаж чадсан байна.. "Шрике" радарын устгах пуужингаар сөнөөгч онгоцоны Ираны нисгэгч Ми-24-т аюул занал учруулж чадаагүй аж.. F-4 онгоц "агаар-агаар" "пуужин тай байсан ч хачирхалтай тохиолдлоор үүнийг ашиглаж чадаагүй байна.. Ми-24Д вертолётын нисгэгч маш нам өндөрт нисгэгчийн ур чадвараар нисдэг тэргээ аварсан гэж үздэг. Нам өндөр гэдэг нь 200 метр хүртэл бөгөөд хэт нам өндөрийг 50 метр хүртэл гэж цэргийн нисэхийн дүрмэнд үздэг юм..F-4 онгоцыг "сөнөсөн" гэж тэмдэглэхдээ Иракийн нисгэгч нь зайлуулах арга хэмжээ аваагүй, бөгөөд пуужингын гохыг дарж дайсны онгоц F-4 ийн эсрэг S-5 пуужингаар харважээ.. Эдгээр пуужингуудын нэг нь нисэх онгоцонд туссан аж., Ираны F-4 онгоцыг элсэн цөлд "овоолго" болгон хувиргасан бөгөөд нисдэг тэрэгний нисгэгч бааз руугаа аюулгүй буцаж ирсэн билээ. Ойрхи Дорнодын дайны үеийн сөнөөгч онгоцуудыг ялсан нь Ми-24-ийн хувьд энгийн зүйл биш . 1992 онд Абхазад цэргийн ажиллагааны үеэр Оросын Ми-24ВП вертолёт "Гүржийн Су-25" дайрагч онгоцны эсрэг пуужин харваж чадсан бөгөөд хуягласан СУ-25 дайрагч онгоц түүний галд тэсвэрлэж чадаагүй юм.

Афганий дайнд МИ-24 ийн гол дайсан Америкийн Стингер Хөдөлгөөнт зенит пуужингийн цогцолбор байлаа.Сургамж авсан оросууд МИ-24 вертолётод Л-166 хэмээх хэт ягаан туяаны цацруулагч аппарат суурьлуулсан байна. Өөрөөр хэлбэл хөдөлгүүрийн гарах байгууламжийн дулаанаас илүү дулаан ялгаруулж Стингер пуужинг төөрүүлнэ гэсэн үг манайхаан. .Харин МИ-24-ийн хуяг нь можехедуудад америкчуудын нийлүүлсэн хүнд пулемётны сумны 3/5 тэсдэг байжээ. Өөрөөр хэлбэл хөдөлгүүр тосны шахуурга экипажийн кабин тэр болгонд хүнд том калибрийн пулемётонд тэсч гарна гэсэн үг.

Ми-24 вертолётыг жолоодож байсан янз бүрийн орны нисгэгчдийн гаргаж ирсэн өвөрмөц агаарын ялалтууд нь багийн бусад хүмүүсийн уламжлалт бус сэтгэхүй, нислэгийн ур чадвар маш сайн байсан бөгөөд, галын чадварын үлгэр жишээг үзүүлж бусад улсад давтагдаагүй байна.Гэхдээ ихэнх шинжээчид МИ-24 вертолётыг нам өндөрт нисэж байсан агаад дайсны бай мөн нам өндөрт хурд багатай нисэж байсан гэж тайлбарладаг юм. Миний бодлоор бол МИ-24 агуу нисдэг тэрэг билээ. Өдгөө хүртэл 1960 оны сүүлчээр хийсэн дизайныг хадгалж хөдөлгүүрийг шинэчлэн /хуучны анхны хөдөлгүүр нь ТВ3-117В/ эд анги прибор онилгооны системүүдийг цахимжуулж МИ-35 МИ-35М МИ-35Н МИ-35Р гэсэн модевикацаар Орос улс үргэлжлүүлэн үйлдвэрлэсээр гадаадын захиалга ч тасрахгүй байгаа юм.

Сэтгэгдэл бичих