Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд давуу эрх бүхий явган зорчигчид гарц дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.  Хуульд зааснаар энэ тохиолдолд 20 нэгж буюу 20 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг юм.


Мөн энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлжээ.


Есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Ослын улмаас 14 хүн гэмтсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-11
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн  байна.


Сэтгэгдэл бичих