Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ноцтой гурван осол бүртгэгдэж, гурван хүний амь нас хохирчээ. Үүний хоёр нь мотоциклтой хөдөлгөөнд оролцсоны улмаас амь насаа алдсан байна.

Иймд иргэд, жолооч нар мотоцикл унаж хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Тодруулбал,



2020.09.19-ний 21:00 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3-р баг сумын төвөөс баруун зүгт 20 км, шороон замд “Хүнхий” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Д-гийн амь хохирсон.


2020.09.20-ны 00:08 цагийн орчимд Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 3-р баг “Рашаантын ам” гэх газар хатуу хучилттай замд Misibishi Rajero автомашин онхолдож зорчигч, 45 настай, эмэгтэй С-н амь хохирсон.


2020.09.20-ны 01:25 цагийн орчимд Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг аймгийн төвөөс зүүн хойш 5км асфалтан замд “Рашаантын ам” гэх газар Volvo FH440 маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 орчим настай, эрэгтэйн амь хохирсон хэмээн ТЦА-наас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих