Жириновский Лениний шарилыг нэг тэрбум ам. доллараар худалдахыг санал болгожээ

Бусдын хэл аманд байнга шахуу өртөж байдаг оросын улс төрч, ОЛАН-ын тэргүүн Владимир Жириновский Лениний занданшуулсан шарилыг америкийн зураачид худалдах юмуу, эсвэл чандарлан, оршуулахыг санал болгосныг хэвлэлд бичжээ.

Жириновский предложил помочь бюджету продажей «мумии» Ленина

Хэрвээ коммунистууд “хувьсгалын жолоодогчийн” шарилыг америкийн зураач Дэвид Датунад нэг тэрбум доллараар өгөхийг хүсэхгүй бол,  бидэнд өөр бусад арга ч бий гэж намын тэргүүн хэлсэн байна.

РИА Новости агентлагийн бичсэнээр, тухайлбал Жириновский  Лениний шарилыг чандарлаж, чандар бүхий бумбыг эцэг, эхийнх нь булшинд оршуулахыг санал болгож байна.  “Жишээ нь, америкийн зураач Дэвид Датуна  Лениний шарилыг худалдан авч, Вашингтонд аваачихад бэлэн байгаа бөгөөд харин би  бунхныг хэсэг хэсгээр нь тийш нь тээвэрлэхэд бэлэн байна. Тэр бидэнд нэг тэрбум хүртэл доллар өгөхөд бэлэн байгаа, энэ бол асар их мөнгө. Бид энэ мөнгийг авъя л даа. Эсвэл худалдахаа болъё, тэгээд чандарлаж, чандар бүхий бумбыг нь Симбирскт түүний эцсийн булшинд,  нэг бол Петербургт эхийнх нь булшинд хийе” гэж улс төрч хэлжээ. 

Өмнө нь америкийн зураач Лениний шарилыг худалдан авч, ингэхдээ эхний удаад 5 сая доллар урьдчилгаа өгөхийг хүсч байгаагаа үнэхээр илэрхийлснийг тэмдэглэх байна.  Үүний дараа тэр 50 сая доллар цуглуулж чадсанаа зарлажээ. 

Энэ нь Лениний занданшуулсан шарилыг худалдая гэсэн улс төрчийн анхны уриалга биш юм.  Өмнө нь тэр энэ талаар Хятад, Вьетнам юмуу “өөр ямар нэгэн баян коммунисттай” хэлцэл хийхийг санал болгож байсан билээ. 


Б.Атар

Сэтгэгдэл бичих