“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” хэлэлцүүлэг болно

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид болон Грин Солар Энержи ХХК-тай хамтран иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.


Тус арга хэмжээнд “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулааны алдагдал”, “Шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах” зэрэг сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг болох тул сонирхсон иргэд нээлттэй оролцох боломжтой юм байна. 



Сэтгэгдэл бичих