У.Хүрэлсүх: 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яам болон яамны харьяа байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр тэрбээр улсын нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. 


Ерөний сайдын хувиар Монгол Улсыг улс шиг улс болгож хөгжүүлэхийн тулд найман зүйлийг яаралтай хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал, эх орноо

  • эрчим хүчээр хангах
  • нефт шатахуунаар хангах
  • эрүүл хүнсээр
  • дэд бүтэц
  • мэдээлэл технологиор хангах
  • хүнд үйлдвэрүүдийг бий болгох
  • оюун санааны соён гэгээрүүлэх ажлыг хийх зэрэг үндсэн ажлуудыг 8-12 жилийн хугацаанд хийхээр зорьж буй бөгөөд эдгээрийг ажил хэрэг болговол ерөнхий чиг зөв болно гэдгийг хэллээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ердөө 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгоё гэсэн зорилт тавиад байна. Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь хийдэг, ийм сайхан амьдралтай болъё гэж зорьж байгаа юм. Ерөнхий сайд тодорхой хугацаа хэлж байгаа шүү 8-12 жил. Энэ хугацаанд бид суурь 7-8 ажлыг хийх ёстой. Дээрх найман зүйл 2024 оны төгсгөл гэхэд хэрэгжиж эхэлнэ.

Монголчууд бид төмөр замаа барьж байна. Сайхан онгоцны шинэ буудалтай болсон. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая жуулчин хүлээн авна. Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театрыг барьж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэх эмнэлэг, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна.


2050 он гэхэд Монгол Улс 5 сая хүн амтай болох тооцоо бий. Энэ ажлуудыг хийж чадвал дараа дараагийн Засгийн газрууд жаргалтай байх болно. Учир нь суурь ажлыг нь бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана. Гэртээ авах юмгүй болоод айл нэг сайхан болдог шиг манай улс ийм л болох хэрэгтэй байна. Алин болгон бусдыг царайчилж амьдрах вэ, гуйж, хүсэж амьдрах вэ. Харин бид хоёр хөршдөө туслах ёстой. Хүнс, эрчим хүчний экспорт хийх ёстой. Бид 8-12 жилийн дараа улс шиг улсыг хүлээлгэж өгөх боломж байна. Эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна” гэв.   

   

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Шүү хэл. Ийм иг.. - 202.21.124.212020-09-21 20:47:57

IIM ug helj bolohgui..humuusiin bas хүрэхгүй

Шүү хэл. Ийм иг.. - 202.21.124.212020-09-21 20:47:57

IIM ug helj bolohgui..humuusiin bas хүрэхгүй

Шүү хэл. Ийм иг.. - 202.21.124.212020-09-21 20:47:57

IIM ug helj bolohgui..humuusiin bas хүрэхгүй

Зочин - 103.212.119.452020-09-21 20:46:16

Энэ нөхөр 12 жил Ерөнхий сайд хийнэ гэж мөрөөдөж байна уу? Хурдан зайлаад өгөөсэй