ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 312 боллоо

Коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрч манай улсад нийт батлагдсан тохиолдол 312 боллоо. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүний хариу эерэг гарсан байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар өвдсөн 10 хүн эмчлүүлж, хяналтад байна. Тэдний 7 нь биеийн байдал хөнгөн байгаа бол 3 нь хүндэвтэр байгаа аж. Улсын хэмжээнд одоогоор нийт 3846 хүн тусгаарлалтад байна.

Сэтгэгдэл бичих