Их, дээд сургуулиудын хичээл даваа гарагт эхэлнэ

Өндөжүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31-нийг дуустал буюу арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэжлүүлэхээр болсон. Ингэхдээ улс орон дотроо шинэ коронавирусийн халдварыг алдаагүй байдлыг үндэслэн урлаг спорт, олон нийтийн арга хэмжээг, үйлчилгээний газрууд,  бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр Засгийн газраас  шийдвэрлэсэн билээ.


Есдүгээр сарын 16-наас эхлээд  бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжсэн. Мөн энэ сарын 21-нээс эхлээд их дээд сургууль, сургалтын төв зэрэг бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимд шилжинэ. Их дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 4-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсныг ийнхүү  наашлуулсан юм.

Сэтгэгдэл бичих