Баруун аймгуудын нутгаар цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс (2020.9.19) эхлэн баруун аймгуудаар хүйтэрнэ. Энэ өдрүүдэд баруун болон төв аймгийн зарим газраар, 21-нд баруун аймгийн зүүн өмнөд, төв аймгийн нутгийн зарим газраар, говийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас дахин орох төлөвтэй байна.


Салхины хувьд төв, говь, зүүн аймгуудын нутгаар энэ сарын 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар харьцангуй салхитай байна. Зарим газраараа секундэд 15-17 м/сек хүрч ширүүсэх бол энэ сарын 18-нд Алтайн салбар уулс, энэ сарын 20, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 5-10 м/секунд, зарим үед 12-14 м/секунд хүрч ширүүснэ.

Сэтгэгдэл бичих