Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

Олимп, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө Барбадос Улсын тамирчин Кобиа Бридитэй ням гарагт буюу маргааш тулалдана.


Тэдний хувьд нас чацуу бөгөөд Н.Төгсцогтын өрсөлдөгч 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулжээ. Тулаан АНУ-ын Анкасвилл хотын “Мохеган Сан Арена”-д болох бөгөөд Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд ялвал аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин тулалдах юм. 


Дашрамд дурьдахад Н.Төгсцогт Мексикийн боксчин Эдуардо Рамирестай тулалдах байсан ч Рамирес коронавирусээр өвчилсөн тул ийнхүү өөрчлөгдсөн юм. 

Сэтгэгдэл бичих