ЭМЯ: COVID-19 халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

Коронавирусийн халдварын шинэ тохиолдол Монгол Улсад нэмж бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19-ийн нийт 311 тохиолдол зөөвөрлөгдсөн орж ирснээс 302 нь эдгэрсэн бол есөн хүн эмлүүлж байна. 


Эдгэрсэн 302 хүнээс 281 нь ажиглалтаас гарч энгийн амьдралын хэв маягтаа орсон бол 

  • 13 хүн гэрийн ажиглалт
  • 8 хүн хяналтад байна. 


Өнгөрсөн хугацаанд нийт 64,396 хүн коронавирусийн шинжилгээ хийж, 25,560 хүнийг тусгаарлажээ. Одоогийн байдлаар 3895 хүн тусгаарлалтад ажиглагдаж байгааг ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.  

Сэтгэгдэл бичих