“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна

Японы “Sony” компани “Playstation 5” хамгийн сүүлийн консоль тоглоомоо АНУ, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Солонгост 11 дүгээр сарын 12-ноос худалдаанд гаргахаар болжээ.


Харин бусад орны видео тоглоом сонирхогчид тус консолийг  11 дүгээр сарын 19-нд  худалдан авах боломжтой ажээ. “Sony”-гийн “Playstation 5” нь 499 ам.долларын өртөгтэй худалдаалагдах юм. “Microsoft” компани мөн л шинэ тоглоомын консолио 11 дүгээр сарын 10-нд 499 ам.долларын өртөгтэйгөөр худалдаанд гаргахаа зарлаад буй юм.


Видео тоглоомын ертөнц дэхь гол өрсөлдөөн энэ хоёр компанийн хооронд өрнөж байна. Удахгүй худалдаанд гарах  консолиуд нь өмнөх загвараасаа илүү хурдан хугацаанд ачаалдаг, дуу, дүрсний үзүүлэлт сайтайгаас гадна шинэ тоглоомуудыг багтаажээ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

PKhcTyFnPbS - 5.188.211.22Уржигдар

e4B6Zn http://pills2sale.com/ levitra nizagara