Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 10 мэргэжлээр төрөлжсөн үнэ төлбөргүй сургалт эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүд хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг "Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт"-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.


Сургалт аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой иргэд, залуус, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог, илүү өргөн хүрээг хамардаг.


Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалт Зочид буудал, зоогийн газрын удирдах ажилтан, Тогооч, Бартендер, Бариста, Зөөгч, Зочин угтагч, Өрөөний үйлчлэгч, Хаалгач, ачаа зөөгч, Хөтөч, тайлбарлагч, Аяллын жолооч чиглэлээр энэ сарын 21-нээс эхэлнэ.


 



НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

KnhTZQgRYcsQVMM - 5.188.211.22Уржигдар

I6by5V http://pills2sale.com/ levitra nizagara