Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ

Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020 оны есдүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс


  • 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
  • 8 нь жирэмсэн,
  • 8 нь өндөр настан асран хамгаалагчтай,
  • 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан,
  • 117 нь бусад шалтгаантай иргэд байна.


Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих