Согтуу залуучууд нэгнийгээ автомашинаар дайрч хөнөөхийг завджээ

Согтуу залуучууд нэгнийгээ автомашинаар дайрч хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан найзууд маргалдаж, улмаар 22 эрэгтэй Т-г тээврийн хэрэгслээр мөргөж гэмтээсэн байна. Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Шалгалтын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдлууд урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа юм байна. 

Харин хохирогч Т нь одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх эмнэлэг ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих