Цар тахлын эсрэг дөрвөн улстай хамтарч тэмцэхээр боллоо

Монгол, БНХАУ, Киргизстан, Казахстан, ОХУ дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хамтран тэмцэхээр болжээ. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад харилцааны сайд нарын уулзалт дээр энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр дээрх уулзалтын үеэр дөрвөн улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж энэ талаар тохиролцсон байна. Ван Игийн хэлснээр, таван улс цар тахал эхэлснээс хойш угаасаа нэг, нэгнээ дэмжиж ажиллаж байсан учир тохиролцоонд хүрэхэд амар байсан гэнэ.


Сайд нар үндсэн дөрвөн асуудал дээр санал нэгджээ. Үүнд:

Таван улс цар тахлын эсрэг цаашид нягт хамтарч ажиллана. ДЭМБ болон түүний харъяа байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг даган биелүүлж, шийдвэрийг нь тууштай дэмжих. Цар тахлыг улс төрийн зорилгоор ашиглах аливаа оролдлогыг эсэргүүцэх

Цар тахалтай тэмцэх ажилд гаргасан амжилтаа хуваалцаж, илүү өргөжүүлэх.

Вакцин гаргах болон түүнийг худалдан авах ажилд бие, биедээ дмжлэг үзүүлэх.

БНХАУ Хятадын уламжлалт анагаах ухааны ололтыг бусад улсуудад нийцүүлэн ашиглуулах, сурталчлах хүсэлтэй байгаа тул бусад улс энэ асуудал дээр хүчин чармайлт гаргах.

Сэтгэгдэл бичих