Ногоон зээлд 40-50 өрхийг хамруулна

"Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл"-ийн хүрээнд хашаандаа амины орон сууц бариулбал 18 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

Жилд 40-50 өрхөд энэхүү хөнгөлөлт үзүүлэх юм байна. Зээлийн нөхцөлийг санал болгохдоо жилийн хүү нь 8-12 хувь, урьдчилгаа төлбөр 10 хувь, зээлийн нийт хугацаа 15 жил гэж Монголын банкны холбоо мэдээллээ. Гэр хорооллын иргэд 60 ам метр хүртэлх талбай бүхий 70 хүртэл сая төгрөгийн өртөгтэй 13 загвар сууцаас сонголт хийх боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих