Д.Нямхүү: 1,408 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.09.18) мэдээллээ хийлээв

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 311 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 302 нь эдгэсэн. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан нэг эх ХӨСҮТ-д амаржиж, хүүтэй боллоо.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

Салбар яамны ажлын хэсэг УОК-т санал танилцуулж, сургалтыг тусгай зохицуулалтаар танхимын болон танхимын бусаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх даваа гаригаас ерөнхий боловсрол, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимоор хичээллэнэ.  Аравдугаар сарын 1-н хүртэл бататгах хичээлийг үзэх болно.

Сэтгэгдэл бичих