Өнөөдөр дэлхийн анхны дээвэр нь онгойдог стадион нээгдсэн өдөр

 
1961 оны 09-р сарын 17-ны өдөр АНУ-ын Пенсилвани мужийн Питсбург хотын төвд Civic arena, Civic Auditorium сүүлд Mellon Arena нэртэй болсон дэлхийн анхны дээвэр нь онгойдог цэнгэлдэх хүрээлэн нээгджээ. Нээлтийн өдрийн арга хэмжээ нь мөсөн талбайд зохион байгуулагджээ. Хойшид энэ талбайд гурван ч томоохон уран гулгалтын тэмцээнэ болсон. Үүнд: 1983 оны АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн, 1994 болон 2004 онуудад Skate America тэмцээн болсон бөгөөд тус бүр долоо хоног үргэлжилж байв.
Түүнээс гадна энэ цэнгэлдэх нь 1967-2010 онуудад тус хотын NHL-ийн баг Питсбург Пингвинсийн үндсэн талбай байв. Энэхүү баг нь 1991, 1992, 2009 онуудад Стэйнлийн цомын эзэн болж байжээ.
Цэнгэлдэхийг сүлжээ их дэлгүүрийн эзэн Edgar J. Kaufmann анх Pittsburgh Civic Light Opera (CLO) нэртэй бариулсан бөгөөд. Тус барилгын нийт талбай нь 16,000 м2 бөгөөд бараг 3,000 тонн Питсбургийн ган ашиглаж барьжээ. Тус байгууламжийг тухайн үед бусдаас онцлог болгож байсан гол зүйл нь 79 метрийн урттай нээгддэг дээвэр нь байсан юм.
Дээврийг бөмбөгөр байдалтайгаар зохион бүтээсэн боловч ашиглалтын зардал, онгойлгох төхөөрөмжийн засварт маш их зардал гаргаж байжээ. 1995 оноос хойш байнгын засвартай байсны эцэст 2001 оноос бүрэн нээгдэхийг нь болиулжээ.
Дээврийг анх 1962 оны 07 сарын 04-ний өдөр нээсэн бөгөөд Carol Burnett шоуны үеэр хөтлөгч “Хатагтай, ноёдоо... Би тэнгэрийн толилуулж байна” хэмээн зарлаж байжээ.
Тус цэнгэлдэхэд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж болдогоороо онцлог юм. Байгуулагдсан цагаас хойш төрөл бүрийн концерт, цирк, улс төрийн болон шашны цуглаан, дугуйт тэшүүрийн уралдаан, хоккей, сагсан бөмбөг, загасчдын тэмцээн, мэргэжлийн теннис, бокс, бөх, лакросс (бөмбөгтэй хоккейн нэг төрөл), Америк хөл бөмбөг, мөсөн гулгалтын аварга, нохойны шоу болон хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж байв.
Энэхүү цэнгэлдэх нь Холливудын хэд хэдэн кинонд дүрслэгдсэн бөгөөд хамгийн олонд хүрсэн нь 1995 оны Ван Даммын тоглосон “Sudden Death” юм гэнэ. Стенлийн цомын аварга шалгаруулах тоглолтын үеэр дэд ерөнхийлөгч болон өөрийн хүүхдээ террористуудын халдлагаас хамгаалж байгаа Питсбургийн гал хамгаалагчийн тухай гардаг кино.
Энэхүү цэнгэлдэх нь 1999 оноос 2010 оны 06 сар хүртлээ америкийн бизнесмэн Andrew W. Mellon-ы нэрээр Меллон Арена нэртэй ажиллаж байжээ. Тэдний гэрээ дуусгавар болсноор нураагдах хүртлээ буцаад Сивик Арена нэрээ буцаан хэрэглэсэн юм.
2010 оны 06-р сарын 26-нд тус барилгыг цаашид үргэлжлүүлэн ашиглахад хүндрэлтэй болсон тул хаасан бөгөөд Питсбург Пингвинс баг болон бусад бүх үйл ажиллагаанууд эсрэг дүүрэгт байрлах PPG Paints Arena-руу нүүцгээв.
Ингээд 2011 оны 09-р сараас 2012 оны 03-р сард тус барилгыг бүрэн буулгажээ. Оронд нь тухахйн орчинд байсан авто зогсоолуудыг өргөтгөн хоёр ч гудамжийг энэхүү талбайруу сунгасан байна. Гэвч Оцон шувуунуудын хувьд эзэмшлээ эргэн сэргээх эрх нь байгаа бөгөөд одоогийн байдлаар орон сууцны хороолол, худалдааны төв, оффис баригдахаар төлөвлөөд байгаа юм байна.
Тус цэнгэлдэх хүрээлэн нь ашиглагдаж байх хугацаандаа хоккейн тэмцээний үед 16,940, сагсан бөмбөгийн тэмцээний үед 17,537, төрөл бүрийн урлагийн тоглолтын үед суудалд 12,800, зогсоогоор 18,039 хүн хүлээн авах боломжтой байсан байна.
Цэнгэлдэхийн төвийн ашигтай талбайн хэмжээ нь 76м х 36м байсан тул бүхий л арга хэмжээ зохион байгуулахад боломжтой байсан юм.
Барилга 1961 онд баригдах үедээ нийт 22 сая долларын хөрөнгөөр боссон бол энэхүү үнэлгээ нь 2019 оны байдлаар 190 сая доллартай тэнцэж байсан байна.
Энэхүү өвөрмөц шийдэлтэй барилгын архитектор нь Mitchell & Ritchey Architects компани байсан бол угсралт, инженерингийн асуудлыг Ammann & Whitney компани хариуцан 1958-1961 онуудад бариулж байжээ.


Image may contain: outdoor

Image may contain: night and outdoor

Хашир Анжигай ингэж хэлэв Блог


Сэтгэгдэл бичих