Дугуйн аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба гаригт болно

Дугуйн спортын шилдэг дасгалжуулагч, спортын мастер Н.Нармандах агсны нэрэмжит дугуйн аварга шалгаруулах бөөн гарааны уралдаан Төв аймгийн Алтанбулаг суманд ирэх бямба гараг /2020.09.19/-т болно.

Бямба гарагийн өглөөний 11:00 цагт Алтанбулаг хаалганаас “road bike” буюу уралдааны дугуйгаар гараагаа эхлүүлэх тус уралдаанд оролцох тамирчдын насны ангилал, уралдах зайг Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос танилцуулж байна.

  1. Элит – Эр 75 км, Эм 50 км
  2. Өсвөр үе 13-14 нас 25 км, 15-16, 17-18 нас 50 км.
  3. Мастер 30-49, 50-59, 60+нас 50 км.
  4. Сонирхогч 19-34, 35+нас 50 км.
  5. Өсвөр үе-Эм болон Сонирхогч-Эм 19+нас 25 км.

Нийтдээ 11 насны ангилал байх аж. Нэг багаас оролцох тамирчдын тоог хязгаарлахгүй. Мөн тамирчин хувиараа оролцохыг зөвшөөрөх юм байна. Харин МДХ-ноос зөвшөөрөл аваагүй тамирчид тэмцээнд оролцохгүй боломжгүй аж.

Тус тэмцээнийг МДХ-ны Шүүгчдийн зөвлөл Олон улсын дугуйн холбоо /ОУДХ/-ны дүрмээр шүүн зохион байгуулна хэмээн МДХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих