"Женко" клубийн нэрэмжит жүдо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо

Монголын жүдо бөхийн холбооны “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цуврал тэмцээнийг "Женко" клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит болгон явуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний эхний өдрийн долоон жингийн барилдаанууд болж өндөрлөсөн бол өнөөдөр дахин долоон жингийн барилдаан болно.

Нийтдээ 400 гаруй сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд манай улсын шилдэг жүдочид өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг олон улсын жишгээр зохион байгуулав.

Тэмцээний 2хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан болно.

Байр эзэлсэн тамирчид:

Эмэгтэйчүүдийн -63кг жинд:

  • 1. Б.Ганхайч /Алдар/
  • 2. Ц.Хулан /Шинэ Бадрах/
  • 3. Б.Баасанжаргал /Хилчин/
  • 3. Л.Энх-Отгон /Спорт Сургууль/

Эмэгтэйчүүдийн -70кг жинд:

  • 1. Ц.Наранжаргал /Женко/
  • 2. М.Даваасүрэн /Боржин Төв/
  • 3. Ц.Энхчимэг /Спорт Сургууль/
  • 3. Б.Хонгорзул /Алдар/

Эмэгтэйчүүдийн -78кг жинд:

  • 1. О.Мөнхцэцэг /Сүлд/
  • 2. Б.Эрдэнэт-Од /Алдар/
  • 3. Р.Дуламсүрэн /Хаан Хүнс/
  • 3. Г.Намуун /Борнуур/

Эмэгтэйчүүдийн +78кг жинд:

  • 1. Э.Гандиймаа /Хилчин/
  • 2. А.Адьяасүрэн /Алдар/
  • 3. Б.Мөнхтуяа /Хилчин/
  • 3. Д.Номинзул /Алдар/

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

  • 1. Э.Сумьяабазар /Женко/
  • 2. Д. Амартүвшин /Хилчин/
  • 3. Сумьяа /Хурд/
  • 3.  Л.Өнөболд /Женко/

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:

  • 1. Ё.Басхүү /Хилчин/
  • 2. Г.Хэрлэн /Сүлд/
  • 3. Б.Эрхэмбаяр /Алдар/
  • 3. Б.Нармандах /Женко/

Эрэгтэйчүүдийн -73кг жинд:

  • 1. Г.Одбаяр /Женко/
  • 2. Ц.Цогтбаатар /Сүлд/
  • 3. О.Уранбаяр /Женко/
  • 3. Б.Батболд /Хангарьд/

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо


Сэтгэгдэл бичих