Н.Батсуурь: Би хариуцлага тооцуулж, барилдах эрхээ хасуулахад бэлэн байна

2020 оны Үндэсний их баяр наадмаар барилдсан бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Допингийн шинжилгээний хариуг өөрийн биеэр зарлахаар ирлээ. Шинжилгээний хариунд таны биеэс Триметазидини гэж бодис илэрлээ гэсэн. Энэ хариуг би зөв гэж үзэж байна. Би өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд хариугаа аваад, энэ эмийг өөрийнхөө хэмжээнд судалсан. Энэ эм бол зүрхний эм. Монголын эмийн санд нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг. 


Шинжилгээний хариуг аваад би их гайхаж байна. Допингийн шинжилгээний хариуг өнөөдөр Бөхийн салбар хорооноос бичгээр авсан. Маш бага хэмжээгээр илэрсэн гэж гарсан. Энэ эм бол допингийн төрөлд багтдаг эм юм байна. Лабораторийн шинжилгээтэй би маргахгүй. Иймээс би хариуцлагаа хүлээнэ. Би нийт бөх сонирхогч монголчуудаасаа уучлалт хүсэж байна. А сорьцноос допингийн төрлийн бодис илэрсэн. Би хариуцлага тооцуулж барилдах эрхээ хасуулахад бэлэн байна. Миний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэнд би маш их харамсаж байна. Би бөх болж төрснийх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо барилдахыг маш их хүсэж байсан" гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 103.57.92.142020-09-14 15:46:17

Chi mash hashir hun dee Tanai uvs nuur gald chini nohoi bn daa Odoo yahav dee Chi gadnii galiihantai naadmiin umnu hoolond orohgui l hun dee Oyunbold yag l iim um bolson .Jil bolgon uzuur turuunii buhchuud iim bdald orood bn.Bayr naadmiin daraa hulee avalt hiigeed shinjilgee ugdug l sonin bn.Shuud avdag gej bodoj blaa