Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 28 сая давжээ

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 28 сая давлаа гэж гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлэв. Пүрэв гаргийн оройны байдлаар дэлхий даяар 28054396 хүн халдвар авч, 907980 хүн нас баржээ.
 
  АНУ-д халдварын хамгийн олон буюу 6397132 тохиолдол бүртгэгдсэн бол тус улсын араас Энэтхэг /4465863/, Бразил /4238446/ жагсаж байна. Мөн ОХУ, Перу, Колумби, Мексик, Өмнөд Африк зэрэг оронд халдварын 600 мянгаас дээш тохиолдол илэрчээ.
 
 АНУ нь халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан орнуудын мөн нэгдүгээрт бичигдэж /191769/ байгаа бол Бразил, Энэтхэг, Мексик, Их Британи зэрэг оронд 40 мянгаас дээш хүн нас баржээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, халдвар авсан 18.8 сая гаруй хүн эдгэрсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих