МХБХ "ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс"-той хамтран ажиллана

Монголын хөл бөмбөгийн холоо "ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс"-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилгоор уулзлаа.

Уулзалтаар Монгол улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг талбайд болон талбайн гадна олон талт байгууллагуудтай хамтран хөгжүүлэх, охид эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт оролцох оролцоо, эрх, хүйсийн тэгш байдлыг хангаж боловсрол, эрүүл мэнд, спортоор дамжуулан мэдлэг боловсрол олгох зэрэг сэдвээр санал солилцжээ.

Мөн МХБХ-ны үйл ажиллагаа, тэмцээн уралдаанууд болон шигшээ багуудын талаар танилцуулж цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл бичих