Бөмбөгдүүлж, айж чичирсэн Их Британи (фото нийтлэл №4)

Гитлер 1938 онд Австрийг залгиж тэр жилдээ Чехословакийн нийслэл Прагт германы танкууд орж ирэв.

Өрнөд Европыг тэр чигт нь эзлэхийг хүссэн Гитлер дорнод зүгээс аюул учруулж болох байсан ЗХУ-тай хэлцэж Молотов–Риббентропын харилцан үл довтлох гэрээ байгуулав.

Гэрээгээр Чехээс Галицийг, Румынаас Бессарабийг, Польшоос Буг голоос зүүн хэсгийг, Балтийн гурван улсыг бүхлээр нь Зөвлөлт Оросын мэдэлд өгөхөөр тохиров.

Хариуд нь нацистууд баруун Польшийг сарын дотор эзэлж, ЗХУ Финланд руу довтолсон. Улмаар дэлхийн нэгдүгээр дайнаар алдсан гэгдэх Лотаринг мужийг Францаас нэхэн тийш довтолж, далимд нь баруун Европыг тэр чигт нь эзэллээ.

Ингээд Польшийн хилийг нацистууд давснаас хоёр хоногийн дараа дайн зарласан Германд дайн зарласан Английг бөмбөгдөж эхлэв.

Эх газарт тухайлбал Францад англичууд гутамшигтайгаар ялагдсан ч Английн хатан хааны нисэх хүчин, тэнгисийн цэрэг Британийн арлыг найдвартай хамгаалж чадсан юм.

Бөмбөгдөлтөд өртсөн Лондоны барилга байшингуудын дундаас бүрэн бүтнээрээ харагдах Сент Полийн сүмийн оройг британичууд арай чүү харж байлаа.

1940 он. Германы нисэх хүчний дайралтын эхний бай "Британийн хоолой" дахь Английн тэнгисийн хүчин байлаа. Далайн ус шүргэх шахам доогуур нисэх Германы Хейнкель 111 бөмбөгдөгч.

1940 оны есдүгээр сарын 20. Лондоны агаарын довтолгооноос хамгаалах хүчин нацистын онгоцуудын эсрэг тулалдаж байна.

Лондоны сургуулийн сурагчид

"Нисдэг аварга загас" хочит Германы Мессершмит онгоцууд Британийн дээгүүр байлдааны даалгавар гүйцэтгэж явна

Герман Англи улсууд тэнгист ширүүн дайн өрнүүлсээр байлаа

Лондоны нэгэн байшингийн дээвэр дээр Германы сүйрсэнДорньер бөмбөгдөгчийн хэсэг унасан нь

Английн агаарын довтолгооноос сэргийлэх, дуу авиа илрүүлэгч аварга төхөөрөмжийн үйлдвэр

1940 оны долдугаар сарын 10-наас аравдугаар сарын 31 хүртэл Британийн агаарт ширүүн тулаан үргэлжилсэн юм

Бөмбөгдөлтөөс нуугдан туннельд хоргодсон Лондоны оршин суугчид

Герингийн удирдсан Луфтваффе буюу Германы агаарын хүчин 2550 нисэх онгоцны хүчээр Британийн арлыг улайран дайрч байлаа

Бөмбөгдөлтөд эвдэрч сүйдсэн Лондоны гудамж

Лондоны өмнөд эрэгт сүйрсэн Германы бөмбөгдөгч

Английн Хатан хааны нисэх хүчин 1963 нисэх онгоцтойгоор Германы эсрэг тулаанд орсон байна. Үүнээс гурван сарын ширүүн тулалдаанд 1547 онгоцоо алдсан аж.

Харин Германы нисэх хүчин 1900 гаруй нисэх онгоцоо Английн агаарт алдсан юм. Зураг дээр Германы сүйрсэн онгоцны сэгийг цуглуулан хураасан байгаа нь.

Английн хааны гүнж Элизабет 14 настай дүүгийн хамтаар радиогоор хүүхдүүдэд хандан үг хэлж байгаа нь

Английн театрын жүжигчид хоргодох байранд

Германы Мессершмит онгоц.