Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
УИХ-ын дарга Г.Занданшатар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-10-02 13:59:57

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар өчигдөр /2022.10.01/ ниийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зарим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


Улсын Их Хурлын даргаар ахлуулсан баг эхлээд “Бурамхан” брэндийн үйлдвэрийн байранд очлоо. Тус брендийн үүсгэн байгуулагч А.Солонго үйлдвэрийнхээ талаар танилцууллаа. “Бурамхан” брэндийн чихрийг анх 2017 онд худалдаанд гаргаж байсан бол нэр төрлийг нь өргөжүүлсээр өнөөдөр 30 гаруй төрлийн хатуу чихэр үйлдвэрлэж байгаа аж. Шинээр эрүүл мэндэд ээлтэй, уушги цэвэрлэх, амны хөндийн бактери устгах, өсөлт дэмжих, дархлаа сайжруулах чихэр үйлдвэрлэж эхэлжээ. Хоногтоо 1 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, шинээр резинэн чихэр үйлдвэрлэхээр судалж байгаа гэлээ. Манай улс дотоодын хэрэглээнд жилдээ зөвхөн хатуу чихэрт 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Үүний 91 хувь буюу 18 тэрбум нь импортын чихэрт зарцуулагддаг аж. “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч А.Солонго “Гадагшаа урсаж байгаа энэ их мөнгийг дотооддоо авч үлдэх бүрэн боломж бий. Бид дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй бүтээгдэхүүнээ экспортод гаргах томоохон зорилго тээн ажиллаж байна” хэмээлээ. Мөн УИХ-ын дарга, Байнгын хороодын дарга нарт хандан дотоодын үйлдвэрлэлээ төрийн худалдан авалтаар дэмжихийг хүслээ.




УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөдөлмөр эрхлэх сонирхол, тэмүүлэл тань та бүхнийг энэ түвшинд хүргэсэн байна. Цаашид үйлдвэрлэлээ улам хөгжүүлж импортын барааг орлохоос гадна экспортод гаргадаг болгоно гэж байгаа энэ тэмүүлэл чинь хөгжлийн нэг тулгуур юм. Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч нь. Үүнийг төр худалдан авалт, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байж улс хөгжинө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэв.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж үлдсэн, тодорхой хэмжээний санхүүжилт аваад амжилт гаргаж байгаа ААН, байгууллагуудыг дэмжих бодлогыг төсөв мөнгөний бодлогын хүрээнд анхааран авч үзэж нарийвчлан бодлого гаргах хэрэгтэй байна” хэмээлээ.


Дараа нь Улсын Их Хурал, Байнгын хороодын дарга нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ОББТМ” ХХК-ийн үйлдвэрийн байранд очиж, танилцлаа. Тус үйлдвэр нь төмөр хийц, модон эдлэл, тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг  зэрэг орон нутаг, нийслэлийн 120 гаруй байгууллагатай хамтран ажилладаг тухай тус үйлдвэрийн захирал Т.Болормаа ярилаа. Тэрбээр  ЖДҮ-ийг дэмжих дэмжлэг бага, НӨАТ-ын өрийн асуудал хүндрэлтэй байгаа гэлээ.




УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаад байгаа гол асуудал нь санхүүжилт юм. Санхүүжүүлэх зээл нь урт хугацаатай, хүү бага, хангалттай хэмжээтэй байх хэрэгтэй. Мөн төрийн худалданавалтаар дэмжиж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг шийдэхэд амархан гэж бодож байна. Бид зөв зохион байгуулалт хийх хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхлэгчид маань чанарын стандарт, шаардлага хангасан, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргах нь чухал” хэмээв.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “НӨАТ-ын асуудал дээр төр тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Учир нь цар тахлын хүндрэлтэй үед НӨАТ-ыг хойшлуулж байсан нь хуримтлагдаж ААН, байгууллагуудад ачаалал болж байна. Гадаад нөхцөл байдлаас хамааран эдийн засгийн хүндрэл үргэлжилж байна. Үүнийг судалж хугацааг хойшлуулах, тодорхой хэмжээнд хөнгөлөх зэргээр шийдвэр гаргах хэрэгтэй байна. Мөн ААН-үүд ажиллах хүчний хомсдолд орсон байна. Энэ тал дээр мөн анхаарч халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, ажлын байраа хадгалсан, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй ААН, байгууллагуудад төрөөс дэмжлэг, урамшуулал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх бодлого зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.


Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэл эрхлэгч  Б.Батзоригийн мужааны цехэд очиж үйл ажиллагаатай нь танилцав. Б.Батзориг нь анх 2015 онд мужааны цех нээн гар багажаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Харин өнөөдөр тус цех гар утасны тавиураас авхуулаад10 гаруй нэр төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эко гар утасны тавиур” ХХК болон өргөжжээ.





“Эко гар утасны тавиур” ХХК-ийн захирал Б.Батзориг “Бидний бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, сурталчлах цаашлаад олон улсын үзэсгэлэн яармагт оролцоход дэмжлэг хэрэгтэй болдог. Бид 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байна” гэв.


Мөн урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах тал дээр төрөөс дэмжлэг хүслээ. Ингэж чадвал үйлдвэрийн хүчин чадал болон ажлын байраа нэмэгдүүлэх юм байна.Цаашлаад эко бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах томоохон зорилго тавин ажиллаж байгаа аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Жижиг, дунд үйлдвэрлэгчид маань ажлын байр бий болгож, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Ирээдүйн том компани, корпорацын үндэс суурь өрхийн үйлдвэрлэлээс эхэлж болно. Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч юм. Энэ хүчийг идэвхжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжих нь төрийн бодлого, чиглэл байх ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сонсож, татвар, зээлийн болон бусад бодлогоор дэмжих ньцаг үеийн шаардлага болсон. Ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчдийн санхүүжилт, зээл, маркетингийн асуудлууд дээр төрийн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-10-02 13:59:57

Сэтгэгдэл бичих