Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
"Гурилан бүтээгдэхүүний үнээ 30-50 хувиар өсгөнө"

"Гурилан бүтээгдэхүүний үнээ 30-50 хувиар өсгөнө"

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Өчигдөр

Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ гэх мэдэгдэл гарсантай холбоотойгоор гурилан бүтээгдэхүүний үнийг 30-50 хувь хүртэл нэмэхээр болсноо аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид мэдээллээ. Аж ахуйн нэгжүүд “Газар тариалан болон импортын ханш, хил гаалийн тодорхойгүй байдал, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн зэрэг олон асуудлаас шалтгаалж сүүлийн 2-3 жил зах зээлийн хувьд удаашралтай байна” гэв.

Монгол Улсад 900 гаруй гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг. Эдгээр нь 30 мянга гаруй ажилчинтай гэсэн судалгаа бий. Эдгээр үйлдвэрүүд хямралд нэрвэгдэж буйг тэд хэллээ.Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангаж ирсэн. Гэтэл  цар тахал, дайн байлдаан, хийлийн гацалт, валютын ханшийн өсөлтөөс болж үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж байна гэв.

Гэтэл гурилын үнийг 50 хувь нэмэхээр болсон тул гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үнийг 30-50 хувь өсгөхөөр болсон байна.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Өчигдөр

Сэтгэгдэл бичих