Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
БНДАУ, БНЛАУ болон ХЕРСОН, ЗАПОРОЖЬЕ мужуудыг “ОХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН”гэж зарлахаар боллоо

БНДАУ, БНЛАУ болон ХЕРСОН, ЗАПОРОЖЬЕ мужуудыг “ОХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН”гэж зарлахаар боллоо

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгуудыг нэгтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцож, илтгэл тавина. ОХУ-ын явуулсан бүх нийтийн санал асуулгаар, нийт оролцсон иргэдийн 87.05-99.23 хувь нь ОХУ-д нэгдэхийг зөвшөөржээ. Тодруулбал, БНДАУ-ын иргэдийн 99.23 хувь нь, БНЛАУ-ын иргэдийн 98.42 хувь, Херсон мужийн иргэдийн 87.05 хувь, Запорожье мужийн иргэдийн 93.11 хувь нь дэмжсэн санал өгсөн байна.
Putin escalates Ukraine war, issues nuclear threat to West | Reuters
Хэдийгээр ОХУ-ын улсын явуулсан бүх нийтийн санал асуулгын дүн өндөр байгаа ч АНУ тэргүүтэй барууны орнууд санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Учир нь ОХУ Украинд довтолохоос өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард CNN тус бүс нутгуудад тусгай санал асуулга явуулахад таван хүн тутмын нэг л ОХУ-д нэгдэхийг дэмжиж байсан гэжээ. Үүнд: Луганск, Донецкийг оролцуулаад зүүн нутгийн Украинчуудын 18 хувь нь “ОХУ-тай нэгдэхийг” дэмжсэн бол Херсон, Запорожийн бүс нутгуудыг багтаасан өмнөд нутгийн Украинчуудын 16 хувь нь дэмжсэн байжээ. Эх сурвалж: CNN
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin
Буриад, Байгал нуур Тува Чита муж, Алтайн хязгаар Монголын бүрэлдэхүүн гээд зарлачихвал яасан юм бэ уг нь ч түүх гэрчлэнэ шүү
Өчигдөр - 203.169.50.251