Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
"The Hu" хамтлаг шинэ цомгоо гаргав

"The Hu" хамтлаг шинэ цомгоо гаргав

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-09-05 13:45:00
 "THE HU" хамтлагийн албан ёсны хоёр дахь цомог “Rumble Of Thunder” гарлаа. Хамтлагийнхан “Better Noise Music”-тэй хамтран гаргаж буй шинэ цомгоо “Бие биелгээ” дууны клипийн хамт өчигдөр олны хүртээл болгосон байна. Шинэ клипийг youtube-д нэг хоногийн дотор 183.000 хүн үзжээ.  Шинэ цомог “This is Mongol”, “YUT Hovende”, “Triangle”, “Bii byelgee” зэрэг 12 дуутай аж.  2016 онд байгуулагдаж, тухайн жилээ “Yuve yuve, yu” клипээ гарган олон нийтэд алдаршиж эхэлсэн тус хамтлагийн анхны цомог The Gereg 2019 оны есдүгээр сарын 13-нд олон нийтэд хүрч байсан юм.  “The Hu” хамтлагийнхан одоо шинэ цомгоо идэвхжүүлэх зорилгоор “Five Finger Death Punch”, “Megadeth” хамтлагуудтай хамт АНУ-д аялан тоглолт хийж байна. Энэ тоглолтоо ирэх сарын 15-нд дуусгаад Европ руу хөлгийн жолоо залж, Британи болон өөр хэд, хэдэн улсаар он дуустал тоглох юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-09-05 13:45:00

Сэтгэгдэл бичих