Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
ДЭМБ: Сармагчны цэцэг 30 оронд илрээд байна

ДЭМБ: Сармагчны цэцэг 30 оронд илрээд байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-06-03 11:15:00

Сармагчны цэцэг өвчин эндемик бус 30 оронд илэрч, нийт 550 гаруй тохиолдол батлагдаад байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гаригт мэдээлжээ.

Цахим хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, сармагчны цэцэг өвчин олон оронд нэгэн зэрэг илэрсэн нь тодорхой хугацааны турш илрэхгүйгээр тархсан байж болзошгүйг харуулж байна гэв.

Одоогоор ДЭМБ-ын зүгээс олон нийтийг вакцинжуулахыг зөвлөхгүй гэж тус байгууллагын Онцгой байдлын хөтөлбөрийн Салхин цэцэг өвчний нарийн бичгийн дарга нарын газрын дарга, доктор Розамунд Льюис мэдээлсэн байна.

“COVID-19” халдварын тухайд Т.Гебрейесус, дэлхий даяар халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо үргэлжлэн буурч байгаа ч олон орон шинжилгээний тоогоо бууруулж байгааг санах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Мөн зарим бүс нутгийн үзүүлэлтүүдэд мэргэжилтнүүд санаа зовниж байгаа талаар хэлэхдээ Америк тивд халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо, Номхон далайн баруун хэсэг, Африкт нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж байгааг эш татсан байна.

Тэрбээр цар тахал дуусаагүй байгааг ахин сануулаад, вирус хаана тархаж, хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх тодорхой дүр зургийг гаргахад хувь нэмрээ оруулан тандалт судалгаагаа үргэжлүүлэхийг бүх улс оронд уриалжээ.

Мөн ДЭМБ-ын тэргүүн эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, бусад эрсдэлт бүлгийн бүх хүнийг “COVID-19”-ийн вакцинд хамруулахыг улс орнуудад дахин уриалсан байна.

  • dnn.mn
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-06-03 11:15:00

Сэтгэгдэл бичих