Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
ХҮҮГИЙН ААВ: Хоёрхон настай охиноо ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа

ХҮҮГИЙН ААВ: Хоёрхон настай охиноо ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-04-28 12:05:10

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 төгрөгийн өртөгтэй аж.

Түүнчлэн хүүгийн донор нь түүний хоёр настай охин дүү нь болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.

Хүүгийн аав Н.Батзул "Бидний гэр бүл Ховд аймагт ажиллаж амьдардаг. Хүү маань 2019 онд цусны цагаан эсийн хорт хавдар гэдэг хүнд оноштой тэмцсээр ирсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын хяналтын шинжилгээгээр хүүгийн маань хавдар дахилт өгсөн байна гэж гарсан. Яг аав ээждээ эрхэлж, чихэр жимс идээд гүйх насан дээрээ эмнэлгийн орон дээр эм тан уугаад гурван жилийг өнгөрүүлсэн байна. Цэцэг цэврүү шиг эрхлэх насандаа ийм байдалтай байгаа хүүгээ харах эцэг хүний хувьд сэтгэл зүрх өдөрт хэд нурж байна. Гэсэн хэдий ч бүх зүйлийг дуусгаж болохгүй. Тэмцэх хэрэгтэй. Ахынхаа төлөө дүүгийнхээ төлөө донор болох гээд хоёр сайхан охин минь зогсож байхад эцэг хүн шантрах эрхгүй.

Бид гадагшаа маш олон эмнэлэг рүү хандаж холбогдсон. Улмаар дундаж зардалтайгаар нь Турк улсын эмнэлэг байж таарлаа. Улмаар 500 гаруй сая төгрөгийн чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг нэн яаралтай хийлгэх шаардлагатай болсон. Монголд эмчилгээ байхгүй. Тиймээс хүүгийнхээ төлөө хандивын аяныг өрнүүлж байна. Хэдийгээр хандивын аяныг энэ сарын 19-нд эхлүүлсэн ч 500 сая төгрөгийн захад хүрэх маш хол байна.

Бид байгаа эд хөрөнгөө зараад, ажлын газрын хамт олон, ах дүү хамаатан саднууд дэмжиж байгаа ч тэр их мөнгийг цуглуулахад хугацаа их шаардаж байна. Цаг хугацаа удаж тусам хүүгийн маань биеийн байдал муудаад байна.

Та бүхэн минь чадлаараа туслаарай. Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна.

Чөмөг шилжүүлэх хагалгааны донор заавал төрсөн ах, эгч дүү байдаг юм байна. Эцэг эх, ялангуяа эцгийн таарах магадлал тун бага байдаг юм байна.

Хүү маань сульдсан. Алхаж гишгэж чадахаа байсан. Хэвлий хэсэг нь томорсон. Мөн биеэр нь цусан тууралт үүссэн. Мэдээж хоёрхон настай охиндоо мэс хүргэж ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа"

Бидэнд одоо 100 сая төгрөг л байна. 500 сая болгочихвол хүүхдээ аварч чадах нь.

Эмнэлгийн зүгээс донор болсон хүнд ямар ч гаж нөлөө байхгүй гэж байгаа. Гэхдээ хүнээс элэг бөөрийг нь авахаар яадаг билээ. Хос чөмгийг нь авахаар яадаг юм байгаа юм" гэлээ.

Тус гэр бүлд туслахыг хүсвэл Хаан банк 5845426180 Н.Батзул гэсэн дансаар хандив өргөнө үү.

Хүүгийн ээж "Төрсөн эгч дүүс нь л донор болох ёстой. Хүүхэд бага байх тусмаа таарах магадлал нь бага байдаг учир эгч дүү хоёр нь донор болохоор шинжилгээнүүдээ өгөөд явж байна. Монголд шинжилгээний хариу гарсан ч Туркэд бас шинжилгээ өгнө. Тиймээс хоёуланг нь аваад гарна. Эгч нь "Ээжээ би донор болвол миний дүү эдгэнэ тэ. Бөөндөө гоё байна тэ гээд л ярьдаг. Миний хүү сая хавдрын шинжилгээгээ өгөхдөө наркоз нь гарсан юм шиг байгаа юм. "Ээжээ би сүнс харсан. Сүнснүүдтэй амьдарч байгаа юм шиг байсан. Аймар их айсан" гэж ярьсан. Наркоз нь гарахдаа л хүмүүс 2-3 харагдсан юм шиг байна. Цаг хугацаа маш давчуу байгаа учраас хүүд маань чадлаараа туслаарай, Монголчуудаа" гэлээ.

UBN.MN
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-04-28 12:05:10

Сэтгэгдэл бичих