Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Дэлхийн банк: Украины эдийн засаг 45 хувиар агших төлөвтэй байна

Дэлхийн банк: Украины эдийн засаг 45 хувиар агших төлөвтэй байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-04-11 15:44:36
ВАШИНГТОН. /DW/. Украины эдийн засаг энэ онд 45.1 хувиар агших төлөвтэй байгааг Дэлхийн банкны шинэ тайлан харуулжээ.
Тайланд дурдсанаар, Оросын түрэмгийллийн улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож, экспорт огцом буурч, улсын олон хэсэгт эдийн засгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
Дэлхийн банкны “Бүс нутаг дахь дайн” тайлангийн тооцоогоор Украины фирмүүдийн тэн хагасаас илүү хувь нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. 
 
Мөн Украинаас Хар тэнгисээр хийдэг тээвэрлэлт зогсоод байгаа нь үр тарианы экспортын 90 хувь, нийт экспортын тэн хагасыг зогсоогоод байна.
Дэлхийн банк мөн Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2022 онд Өрнөдийн орнуудын авсан санхүүгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас 11.2 хувиар буурна гэж урьдчилан таамаглажээ.
Эдийн засагчдын мэдээлж буйгаар, Украин, Беларусь, Молдоваас бүрдсэн Зүүн Европын бүс нутгийн ДНБ дайн, худалдааны тасалдлаас үүдэлтэй шалтгааны улмаас энэ онд 30.7 хувиар буурах төлөвтэй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-04-11 15:44:36

Сэтгэгдэл бичих