Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Хөгжлийн банк Bloomberg телевизтэй 3.1 тэрбумын гэрээ хийжээ

Хөгжлийн банк Bloomberg телевизтэй 3.1 тэрбумын гэрээ хийжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-23 14:53:56

Энэ сарын 9-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргасан. Улмаар 130 хуудас шалгалтын дүнг ил болгосон. Тус шалгалтын дүнгээс зарим хууль зөрчсөн баримтуудыг хүргэж байна.

Дүгнэлтээс харахад Хөгжлийн банк нь "Худалдаа хөгжлийн банк"-ны хамаарал бүхий "Bloomberg" телевизтэй мэдээлэл сурталчилгааны хүрээнд хэд хэдэн удаагийн гэрээ хийж, гүйлгээ шилжүүлсэн нь зөрчил гэж үзсэн байна. Тодруулбал, Хөгжлийн банкны 2013 онд бараа, ажил, үйлчилгээ авсан нийт гэрээний дүн нь 4.4 тэрбум төгрөг байна. Үүнээс 1 ширхэг суудлын, 1 ширхэг ниссан навара, 2 ширхэг тоёото прадо маркийн автомашинуудыг 3 удаа үнийн харьцуулалт хийж 233 сая төгрөгөөр худалдан авсан байна.

Гэтэл журмаа зөрчин худалдан авсан гэрээний дүнгийн ихэнх хувийг буюу тухайн үеийн ханшаар 3.1 тэрбум төгрөгийг "Bloomberg" телевизтэй хийсэн гэрээ эзэлж байна. Гэрээг тус оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулжээ.

Ташрамд Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2012 оны 5 дугаар сард баталсан "Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам" нь 2013 оны 4 дүгээр сард ТУЗ-ын 13 тоот тогтоолоор хүчингүй болсон байжээ.

Хөгжлийн банкны "Bloomberg" телевизтэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн тухай дараагийн баримт

Баримтад үзүүлснээр Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагааны зардлын дийлэнх хувийг мэргэжлийн үйлчилгээ, олон нийтэд мэдээлэл хүргэх зардал, түрээсийн зардлууд эзэлжээ. Мэргэжлийн үйлчилгээний зардалд 2015 онд хамгийн их буюу 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь банкны зээлжих зэрэглэлийг тогтоолгох зорилгоор 2015 оны эхний хагас жилд PWC компанид 103.3 сая, "Стандарт энд Пүүрс" компанид 219.4 сая төгрөг, "Moody's" компанид 169.7 сая, бусад 196.0 сая, нийт 688.4 сая төгрөг төлсөн нь нөлөөлжээ.

Харин олон нийтэд мэдээлэл хүргэх зардалд 2011-2015 онд 32.2 саяас 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс хамгийн их төлөлт нь 2014 онд хийгджээ. Тодруулбал, тухайн онд "Bloomberg" телевизийн Inside Mongolia-н сурталчилгаа байршуулах зардал 814.2 сая төгрөг зардлаар бүртгэж байжээ.

эх сурвалж:ubn.mn

Хөгжлийн банкны нууцаас гарсан баримт
Хөгжлийн банкны нууцаас гарсан баримт
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-23 14:53:56

Сэтгэгдэл бичих