Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Цементийн халуурал орон сууцны үнийг 4.8 хувиар өсгөнө

Цементийн халуурал орон сууцны үнийг 4.8 хувиар өсгөнө

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-21 10:54:36

Бүтээн байгуулалт, тендерийн улирал эхэлж байгаа энэ үед дотооддоо үйлдвэрлэдэг цементийн үнэ яагаад хэдхэн хоногийн дотор 30 орчим хувиар нэмэгдэв гэж Засгийн газар сандарч, хяналт шалгалт хийж мэдээлэх үүргийг Шадар сайд холбогдох яам, ШӨХТГ-т өгсөн билээ.

Бараа материалын үнийг төрөөс тодорхой хязгаарт барьснаас болж барилгын гол түүхий эд болох цементийн үнэ 43- 58 төгрөгөө өсөж өнөөдөр 260-300 мянган төгрөг болж өсөх шалтгаан болсон талаар шалгалтынхан тайлбарласан. Тодруулбал, манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Жилийн хэрэгцээний цементийг дотоодын дөрвөн үйлдвэр бүрэн хангаж байна. Эдгээр үйлдвэр бүтээгдэхүүний үнээ өнгөрсөн долоо хоногт 16-28 хувиар өсгөөд байгаа юм.

Шалгалтын явцад үйлдвэрүүд цементийн үйлдвэрлэлийн зардал гэхэд түлш 30 хувиар, гөлтгөнө 15 хувиар, сэлбэг хэрэгсэл тээврийн үнэ 70 хувиар, төмрийн хүдэр 15 хувиар, ажиллах хүчний зардал 25 хувиар, үнс, нүүрс, шохойн чулуу зэрэг бусад түүхий эдийн үнэ өссөн гэсэн мэдээлэл өгчээ. Харин 2020 онд бүтээгдэхүүний үнэ дээр 20 хувийн өсөлт гарч байжээ. Тухайн үед цементийн үнийг худалдаачид хөөрөгдөж буйг тогтоож байв. Түүнээс хойш үнэ өсөөгүй ирснийг БХБЯ-наас мэдээлж байна. Харин энэ удаагийн өсөлт үнийг хэт барьснаас үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотой аж.

Ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг үйлдвэрлэгчид үүрэх нь өрөөсгөл

Нөгөөтэйгүүр, үйлдвэрлэгчдээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төл гэсэн шаардлага үүсэнгүүт “бойкот” хийж үнээ огцом нэмсэн үү гэх хардлага ч төрж буй. Цемент үйлдвэрлэгчдээс энэ талаар тодруулахад , сүүлийн найман жил тухайлбал, 2014 оноос хойш цементийн үнийг, нэмээгүй. Харин бусад бүх материалын үнийг нэмсэн аж. Цахилгааны үнэ, тээврийн хөлс, нүүрс, гаднаас авдаг цемент хийх төмөр бүгд дээрх хугацаанд өссөн бол цементийн үнэ өсөөгүй аж. Учир нь төрөөс зөвхөн цементийн үнийг өсгөж болохгүй гэсэн хязгаар тогтоож үнийг барьсантай холбоотой. Нөгөөтэйгүүр, барилгын гол түүхий эд болох арматурын үнэ хэд дахин өссөн. Арматур барилгын зардлын 24 хувийг эзэлдэг бол 16 хувийг цемент бүрдүүлдэг. Гэвч энэ хугацаанд цементийн үнэ огт өсөөгүй. Мөн долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, Монголын банкууд компаниудад хөрөнгө оруулалт болох зээлийг доллароор шилжүүлж улмаар эргэн төлөлтөд тухай үеийн ханшийн зөрүүн дээр хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна. Уг нь ханшийн зөрүүнээс үүсэж буй алдагдлыг зөвхөн үйлдвэрүүдэд үүрүүлдэг нь өрөөсгөл. Ядаж банк, үйлдвэр хоёр хувааж үүрэх хэрэгтэйг Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зээлд хамрагдсан компанийн эзэд ярьж байна. Эндээс Монголын банк улс төржилтөөс ангид байж чадахгүй байгаагийн илрэл гэдгийг ч хэлж байна. Тодруулбал, ханшийн зөрүү, олон жил үнийг нэг үнэ дээр барьж хязгаар тогтоосон, зээлийн эргэн төлөлтийг доллароор хийх шахалт зэргээс өнөөдөр цементийн үнэ өсөх шалтгаан болсон гэлээ. Өнөөдөр цементийн дотоодын зургаан үйлдвэр ажиллаж байна. Тэгэхээр барилгын зардлын 16 хувийн нь эзэлдэг цементийн үнэ 30-40 хувь нэмэгдэхээр шинээр баригдах барилгын үнэ 4.8 хувиар өсөх тооцоо гарсан байна. Энэ орон сууцны үнэд нөлөөлж улмаар таван хувиар нэмэгдэхээр дүр зураг харагдаж байна. Түүнчлэн энэ хэрээр инфляц өсөх шалтгаан болох аж. Өнөөдөр инфляц 14.5 хувьтай байгаа. Иймээс цементийн үнийн өсөлтөөс шалтгаалж цаашид инфляц, үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл үүссэнийг илтгэж байгааг эдийн засагчид анхааруулж байна. Тиймээс стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй байлгах зах зээлийн зарчим үгүйлэгдэж улмаар ийнхүү тэсрэлт болж байгаа аж.

Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоол хүнсний зардал 40 хувиар, нэг вагон ачаанд 35 сая төгрөг багадаа төлж байгаа. Мөн түүхий эд үрэгдэх материал хэд дахин өссөн. Урдаас сэлбэг хэрэгслээ татах гэж хил, гааль сугалаагаар явагдах хэмжээнд хүрч байгаа зэрэг нь үндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэхэд хүргэж байгааг үйлдвэрлэгчид хэлсээр байна. Ийм үед компаниуд зардлаа танаж үнэ бууруулж ашигтай ажиллах тухай бодох ч хэрэггүй болж байгаа аж. Түүнчлэн цементийн үнэ халуурах зуур, шатахууны үнийн халууралт мөн инфляцыг улам өдөөх нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-21 10:54:36

Сэтгэгдэл бичих