Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Импортоор махаа авдаг орнуудын ханштай махны үнэ адил байна

Импортоор махаа авдаг орнуудын ханштай махны үнэ адил байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-03 09:31:00

Дэлхийн махны зах зээлийг үхэр, гахайн, шувууных гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг. Мэдээж мах гэхээр загасны мах багагүй хувийг эзлэх ч энэ удаад түр хойш тавья. Дэлхийн махны хэрэглээний 40 хувийг гахайн, 25 хувийг үхрийн, 30 хувийг шувууных, үлдсэн таван хувийг бусад төрлийн мах эзэлдэг.

Саяхны нэгэн судалгаа нэг хүн жилд 42 кг мах хэрэглэдэг гэсэн тооцоо гаргасан байдаг. Гэхдээ хөгжингүй орнуудын иргэн жилд дунджаар 82 кг-ыг хэрэглэдэг бол хөгжиж буй орнууд  30 кг-ыг хэрэглэдэг байна. АНУ-д нэг хүн жилд 120 кг гаруй мах хэрэглэдэг гэсэн баримт ч бий. Тэгвэл монгол хүний  жилийн хэрэглээ АНУ-ын иргэнээс илүү гарна уу гэхээс дутахгүй биз.

Энэтхэг Улсын иргэд шашны зан үйлээсээ улбаалан үхрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэдэггүй уламжлалтай. Гэхдээ тус улс үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлэгч орны нэг.  Өнгөрсөн онд л гэхэд 3.4 тонн үхрийн мах эспортолж, үхрийн махны экспортоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар Бразил Улс 5.5 тонн, Австри 6.5 тонн, АНУ 7.3 тонн мах экспортолж үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлж байна.

Эдгээр улсын араас Аргентин хоёр орчим тэрбум тонн үхрийн мах экспортолсноор орж байна. Тэгвэл Энэтхэгт нэг кг үхрийн мах 4.6 ам.доллар, Бразилд зургаан ам.доллар, Австралид 10 ам.доллар, АНУ-д 11 ам.доллар байна. Харин Аргентинд таван ам.долларын ханштай. Хэдхэн зуун жилийн өмнө нэг ч малгүй байсан Аргентин өнөөдөр махны экспортоор дэлхийд тэргүүлэгч орны нэгд тооцогдох болсон билээ. Аргентин фермерийн мал аж ахуйтай.  Энэ нь европчуудыг татах гол шалтгаан нь юм. Тус улс 44 сая хүн амтай 53.5 сая малтай.

Харин манайх гурван сая хүн амтай 66 сая малтай. Гэхдээ Аргентин болон манайд үхрийн махны үнэ ижил байна.  Гэхдээ Аргентин өнгөрсөн жил хоёр орчим тэрбум тонн үхрийн мах экспортолсон бол манайх өнгөрсөн 2018 онд ердөө 620 тонн үхрийн мах экспортолсон.

Мал цөөтэй орнууд “Аргентинд ногоо махнаас илүү үнэтэй байдаг“ гэдэг оргүй үг биш. Аргентинд малын тоо толгой 2002 онд анх удаа 56 саяын босгыг давжээ. Ингэмэгц 50 сая хүртэл цөөлсөн. 2016 онд 51.995 сая толгой мал тоолуулжээ. Гэсэн ч дэлхийн үхрийн махны худалдааны ес, адууны махны худалдааны 20 хувийг хянаж чадаж байна.  Махны зах зээлийн талаар дагнан бичдэг www.globalmeatnews.com цахим хуудсанд Аргентин Улс зөвхөн нэг сарын дотор 5058 тонн үхрийн махыг БНХАУ-д 26.5 сая ам.доллароор экспортолсон талаар онцолжээ. Кг-ыг нь 5.23 ам.доллароор экспортолдог байна

Сүүлийн үед дэлхийн махны зах зээлд тэр тусмаа Азийн зах зээлд Уругвай нэлээн хүч түрэн орж ирж байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр  дүгээр сард Хонконгт 1.7 мянган тонн, харин Хятад болон Малайз Улсад нийлээд 2.9 мянган тонн үхрийн мах нийлүүлжээ. Хүн амын тоогоороо бараг л манайхтай адил буюу 3.5 сая хүн амтай энэ улсад үхрийн махны үнэ долоо орчим ам.доллар.

Харин  малын тоогоороо Монголтой бараг л адилхан улс бол Шинэ Зеланд. Монгол Улс 31.9 сая үхэр, хоньтой бол Шинэ Зеланд 33.1 сая үхэр, хоньтой. Монгол Улс жилд дунджаар 7000 тонн мах экспортолдог бол Шинэ Зеланд 750 мянган тонн мах экспортолж байна.  Тэгвэл тус улсад  нэг кг үхрийн мах дунджаар 11 ам.доллар. 50 орчим  сая малтай Шинэ Зеланд дэлхийд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор 12, хонины махны болон сүүн бүтээгдэхүүний экспортоор нэгдүгээрт, ноосны экспортоор хоёрдугаарт бичигддэг. 

Малын тоогоороо манайхтай адил энэ улсын махны экспорт тив дамнасан сүлжээг бий болгож чадсан. Түүнчлэн манайтай адил бэлчээрийн аж ахуйтай, 150 орчим сая толгой хоньтой Австрали Улсад хонь, үхрийн мах өөхтэй, өөхгүйгээр ялгаатай үнэтэй. Өөхтэй хонь, үхрийн мах 3-4, өөхгүй бол 7-8 австрали долларын үнэтэйгээр жижиглэнгээр зарагддаг байна. Хоньчин өрхүүд дунджаар 4-5 мянган хоньтой гэнэ. Хонио бас манайх шиг бэлчээрээр голдуу маллана. Харин хонийг нь нохой хариулдгаараа манайхаас ялгаатай. 

Австралийн газар нутгийн 61 хувийг 135 мянга 996 фермерийн аж ахуй эзэлж байдаг. Зөвхөн үхрийн махны үйлдвэрлэл гэхэд Австралийн эдийн засгийн хамгийн гол салбарын нэг. Австрали үхрийн махны экспортоороо дэлхийд АНУ-ын дараа, хоёрдугаарт ордог. Үхэр сүргийн бэлчээрийн нийт талбай 200 сая га. Нийт үхрийн махныхаа 60 хувийг АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад руу экспортлодог. Үүний дээр Австралид үхрийг манайхтай адилаар бэлчээрийн аргаар, химийн бордоо ашиглалгүйгээр өсгөдөг болохоор экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийд алдартайгаас гадна бусад улсын экспортолж буй махнаас үнэтэй. Гэхдээ дотооддоо үхрийн мах кг нь ердөө 10 австрали долларын үнэтэй. Хонины махны экспорт нийт махны экспортын талаас илүү хувийг эзэлдэг. Австрали жилд сая гаруй тонн ясгүй цэвэр мах гадагш нь гаргаж, таван тэрбум ам.долларын ашиг олдог.

Энд мөн Монголтой олон зүйлээрээ төстэй нэг улсыг дурдаж болох юм.  Энэ бол Парагвай. Тус улс нь  долоон сая гаруй хүн амтай далайд гарцгүй орон. Хүн амын хувьд манай улс шиг өргөн уудам нутагт  тархуу суурьшдаг. Мал аж  ахуй болон хөдөө аж ахуй нь өндөр хөгжсөн орон юм. Парагвай 12 сая үхэртэй. 12 сая үхэртэй энэ улс үхрийн махныхаа 70 хувийг хагас боловсруулсан болон хөлдөөсөн хэлбэрээр 100 гаруй оронд нийлүүлдэг дэлхийн долоо дахь том экспортлогч орон. Үхрийн махны орлого нь ДНБ-ий 17 хувийг бүрдүүлдэг гэхээр үнэхээр бахархам.

Манай урьд хөрш тэдний хөлдөөсөн махны 30 шахам хувийг худалдан авдаг. Үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гадаадын улс орнуудад нийлүүлнэ. Энэ улсад үхрийн махны үнэ найм орчим ам.доллар байна. Ер нь дэлхийн зах зээлд махны эрэлт хэрэгцээ тогтвортой байгаагаас гадна махны экспортод эрүүл ахуйн хязгаарлалт болон үхрийн махны үнийн өсөлт нөлөөлж байгаа аж.

Харин манай улсад жил ирэх тусам махны үнэ өссөөр. Уг нь 60 гаруй сая толгой малтай, ердөө гурван сая хүн амтай, дэлхийн томоохон мах экспортлогч орнуудтай харьцуулахад махаа бараг л экспортолдоггүй манай улсад хямд мах хэрэглэх боломжтой билээ.

1990-ээд оноос хойш үхрийн махны үнэ өссөнөөр шувууны махны хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Дэлхийн мах, махан бүтээгдэхүүний нийт эргэлт нь жилд 260 сая гаруй тонн хэмжигддэг бөгөөд дэлхийн зах зээл дээрх мах, махан бүтээгдэхүүний ойролцоогоор 40 хувийг нь Азид үйлдвэрлэдэг бол үхрийн махны гол үйлдвэрлэгч Европ нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг,  харин 10-20 хувь нь Америк тивд ноогддог байна. Харин Африк тивийн болон далайн орнуудын хувьд мах махан бүтээгдэхүүн бараг л үйлдвэрлэдэггүй. 

Ирэх жилүүдэд дэлхийн  долоон тэрбум гаруй  хүн жилдээ 315 сая тонн мах хэрэглэнэ. Нэг хүнд дунджаар жилд 45 кг мах ноогдоно гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн хэмжээнд хамгийн өргөн хэрэглэгддэг нь  үхэр, адуу, тахиа, гахайны мах. Өндөр хөгжилтэй улс орнуудад үхрийн мах харьцангуй үнэтэй. Энэ нь бас учиртай байдаг аж. Фермерийн аж ахуйн малаа химийн бордоо хэрэглээгүй өвс, тэжээлээр тэжээдэг тул үнэ нэмэгдэх нэг шалтгаан болдог байна

Тухайлбал, Франц улсад жижиглэнгийн үнээр хамгийн хямд нь хонины мах. Хавиргатай нэг кг нь гурван евро, үүнээс дээш ангилалтай нэг кг мах дунджаар 10 евро. Гол хэрэглээ болсон үхрийн мах дунджаар кг нь 15 евро байдаг бол гол мах нь 30 евро хүрдэг байна. Герман дахь  махны ханшийг Францтай харьцуулбал арай хямд. Үхрийн мах дунджаар долоо, гол мах нь 26 евро, гуяны цул 100 гр мах таван евро байх жишээтэй.

Ер нь Европын орнуудад адууны мах тэр бүр хэрэглээд байдаггүй тул олдоц  ч бага байдаг байна. Адууны нэг кг мах дунджаар 17 евро буюу 29 мянган төгрөгийн үнэтэй.

Ц.ДАВАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-03 09:31:00

Сэтгэгдэл бичих