Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Улс орнууд ‘Омикрон’-ы тархалтаас сэргийлж баяр тэмдэглэхгүй, зарим нь хатуу хөл хорио тогтоов

Улс орнууд ‘Омикрон’-ы тархалтаас сэргийлж баяр тэмдэглэхгүй, зарим нь хатуу хөл хорио тогтоов

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-20 11:29:07

ДЭМБ-аас бямба гаригийн байдлаар дэлхийн хэмжээнд 89 улсад “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар албан ёсоор бүртгэгдээд байгаа талаар мэдээлсэн. Хамгийн сүүлд Иран улсад Омикрон хувилбарын батлагдсан тохиолдол бүртэгдсэн юм. Гэвч хувилбарыг илрүүлэх боломжгүй улс орнуудыг тооцвол энэ тоо илүү өндөр байх боломжтой бөгөөд халдвар бүртгэгдсэн бүс нутгуудад өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо дунджаар 1.5-3 өдөрт хоёр дахин нэмэгдэж байна гэх тооцооллыг хийсэн.

Улмаар дэлхийн улс орнууд Дельта болон Омикрон хувилбарын тархалтаас үүдэлтэй цар тахлын дөрөв, тав дахь давлагаанаас сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээнүүдийг цуцалж, хатуу хөл хорионд шилжиж эхэллээ.

Тухайлбал, БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комисс өнгөрсөн бямба гаригт Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргалаа. Ийнхүү тус улс цар тахлын улмаас гурав дахь жилдээ дараалан Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэхгүй болж байна.

Түүнчлэн ирэх сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Бээжин-2022 өвлийн олимпын наадам болон гурван сарын 4-13 өдрүүдэд зохион байгуулагдах паралимпын наадмыг угтан дотоодын аялал жуулчлалын хязгаарлалт тогтоож, “COVID-19”-ийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн иргэдийг бусад хотуудад зорчихыг хоригложээ. Гэхдээ олимпын наадамд оролцох гадаадын баг тамирчид, зочид төлөөлөгчдөд БНХАУ-ын үүд хаалга нээлттэй байх аж.  

Тиймээс энэ нь Бээжин-2022 өвлийн олимпын наадмын үеэр дан ганц БНХАУ төдийгүй дэлхийн хэмжээнд Омикрон хувилбарын тархалт үүсгэх эрсдэл дагуулахыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.  

Үүнтэй зэрэгцэн Европын хэд хэдэн улс баярын арга хэмжээг цуцалж, хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулаад байна.

-Тодруулбал, Голландын Ерөнхий сайд Марк Рутте ням гаригт нэгдүгээр сарын 14-нийг хүртэл улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шийдвэр танилцууллаа. Уг шийдвэрийн хүрээнд спорт, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, фитнесс төвүүдийг хаах аж. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 9-нийг хүртэл хаах юм. Мөн дотор арга хэмжээнд нэг доор хоёроос илүү хүн цуглахыг хориглох бөгөөд зөвхөн Зул сарын баярын өдрүүдэд гэр бүлийн хүрээнд гэртээ дээд тал нь дөрөв хүртэл зочин хүлээн авах хязгаарлалт тогтоосон байна.

-Тэгвэл цар тахлын тав дахь давлагаатай нүүр тулаад байгаа Франц, Итали зэрэг Европын томоохон эдийн засагтай орнууд Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан ирэх Зул сарын баяр болон шинэ жилийн баярын үеэр олон нийтийг хамарсан гадаах үйл ажиллагаа, урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

-Харин Дани улс хөл хорио тогтоохоос илүүтэй хязгаарлалтын арга хэмжээгээ чангаруулж, өнөөдрөөс улсын хэмжээнд бүх кино театр, үзвэр үйлчилгээг хааж, томоохон худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдийн тоонд хязгаарлалт тогтоосон байна.

-Германы Эрүүл мэндийн яам даваа гаригт Их Британи улсыг “COVID-19”-ийн өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтдаа нэмж бүртгэлээ. Ингэснээр Их Британийн иргэд болон тус улсаар дамжин өнгөрсөн иргэд Герман улсад зорчих боломжгүй болж байгаа юм.

-Нөгөө талд, Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид тус улсын Засгийн газар улс төрийн аливаа шахалтаас үл хамааран “COVID-19”-ийн тархалтын эсрэг хатуу хөл хорио тогтооход бэлэн байгааг мэдэгдсэн байна. Мөн Лондон хотын захирагч Садик Хан эрүүл мэндийн тогтолцоог хамгаалж, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор зайлшгүй хатуу хөл хорио тогтоох шаардлагатай гэх байр суурийг илэрхийлжээ.

-Эсрэгээрээ Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант ням гаригт хэдий Сидней тэргүүтэй тус улсын томоохон хотуудад “COVID-19”-ийн халдварын тоо огцом нэмэгдэж байгаа ч вакцинжуулалт өндөр түвшинд байгаа тул зайлшгүй хязгаарлалт, хөл хорио тогтоох шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Австралийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсын 16-аас дээш насны нийт хүн амын 90 хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа аж.

Эх сурвалж: CNN, Reuters, Aljazeera, Wall Street Journal

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-20 11:29:07

Сэтгэгдэл бичих