Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
К.Роналдугийн 800 дахь гоол

К.Роналдугийн 800 дахь гоол

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-03 16:05:29
                       Английн премьер лигийн 14 дэх тойрогт "Манчестер Юнайтед", "Арсенал"-ыг 3:2-оор хожлоо. Тоглолтын 52 дахь минутад М.Рашфордын дамжуулалтаар гоол оруулсан 36 настай К.Роналду 70 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр 800 дахь гоолоо оруулжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тавантаа шалгарсан тэрээр "Ман Ю"-д 129 (307 тоглолт), "Реал"-д 450 (438 тоглолт), "Ювентус"-т 101 (134 тоглолт), "Спортинг"-д 5 (31 тоглолт) гоол оруулсан. Харин Португалийн шигшээд 184 тоглолтод 115 гоол.                                             
  Италийн "Ювентус"-аас энэ улиралд "Ман Ю"-д 15 сая еврогоор ирсэн К.Роналду Аваргуудын лигд таван тоглолтод зургаа, премьер лигд арван тоглолтод дөрвөн гоол, хоёр оновчтой дамжуулалт хийгээд байна. "Ман Ю"-тай хийсэн гэрээ нь 2023 онд дуусна.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-03 16:05:29

Сэтгэгдэл бичих