Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
Иргэд, ААН-ийн орлогыг хамгаалахад 4.3 их наяд төгрөг зарцуулжээ

Иргэд, ААН-ийн орлогыг хамгаалахад 4.3 их наяд төгрөг зарцуулжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-03 15:17:33

Засгийн газраас энэ онд ковидын  үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ.

Үүнээс өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөгт хүрчээ.

Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь 2.5 их наяд төгрөг  давсан.

Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум төгрөгийг  хэрэглэжээ.

Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулсан 927.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-03 15:17:33

Сэтгэгдэл бичих