Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
Омикрон омог эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судалжээ

Омикрон омог эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судалжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-11-30 11:18:08
"Pershing Square Capital Management" компанийг үүсгэн байгуулагч Билл Акман коронавирусийн омикрон омгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судалжээ. Түүнийхээр халдварын өндөр эрсдэлтэй байсан ч шинж тэмдгүүд нь хөнгөн бол хөрөнгийн зах зээл дээр өөдрөг үзлийг бий болгох гэнэ. Тэгвэл "Өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс Азид өсч, арилжаачид дэлхийн эдийн засгийн сэргэлтэд омикроны нөлөөг үнэлэн, бага зэргийн шинж тэмдэг илэрснээр Европын зах зээлд өсөлт ажиглагдаж байна" гэж Bloomberg мэдээлэв. Харин IG-гээс эшилж, CNBC-гийн мэдээлсэнчлэн Их Британийн FTSE 97 нэгжээр өсч 7,137, Германы DAX 191 нэгжээр өсч 15,437, Францын CAC 40-99 нэгжээр өсч 6,824, Италийн FTSE MIB 324 нэгжээр өсч 26,167 болсон байна.                          Мөн 11-р сарын 26-ны баасан гарагт коронавирусийн шинэ омог илэрсэн тухай мэдээ тарахтай зэрэгцээд дэлхийн зах зээл уналтад оржээ. Тухайлбал, арилжаа эхэлснээс хэдхэн минутын дотор S&P 500 1,6, Dow Jones 2,2 хувь, Nasdaq 1,2 хувиар унасан аж. Түүгээр ч зогсохгүй криптовалютын зах зээлд сөрөг хандлага илэрч, дараа нь биткойн 6,8 хувиар унасан байна.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-11-30 11:18:08

Сэтгэгдэл бичих